DARDAS.MN

Нийгэм

“UB Quiz-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын баг аваргаллаа

Энэ онд нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиож буй. Ойг угтан НЗТДГ-аас нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвхийг дээшлүүлэх зорилгоор мэтгэлцээний тэмцээн, менторшип…

Нийтэлсэн:

“UB Quiz-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын баг аваргаллаа

Энэ онд нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиож буй. Ойг угтан НЗТДГ-аас нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвхийг дээшлүүлэх зорилгоор мэтгэлцээний тэмцээн, менторшип хөтөлбөр, харилцах, суралцах арга зүйн болзолт уралдаан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн HR 2023 чуулган зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

“UB Quiz-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын баг аваргаллаа — зураг

Өнөөдөр  нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд танин мэдэхүйн хөгжөөнт “UB QUIZ-385” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчдаас бүрдсэн 40 багийн 240 албан хаагч, мэдлэг оюун, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Албан хаагчдын мэдлэгийг сорих, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан уг тэмцээний тэргүүн байрт нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “Infinity” баг, дэд байрт Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын “Гүег” баг, гуравдугаар байрт НЗДТГ-ын “Ротамас” баг орж, бусдыгаа манлайллаа.  

Түүнчлэн тусгай байранд:

  • НЗДТГ-ын “Зээ бад” баг
  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Бүрд” баг
  • Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын “Азын хүрд” баг
  • Хот байгуулалт, хотын стандартын газрын 1-р баг
  • Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын “Аваргууд” баг тус тус шалгарав.

“UB Quiz-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын баг аваргаллаа — зураг

“UB Quiz-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын баг аваргаллаа — зураг

“UB Quiz-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын баг аваргаллаа — зураг

“UB Quiz-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын баг аваргаллаа — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30