DARDAS.MN

Нийгэм

Хүүхэд хүчиндсэн гэх дөрвөн цагдаагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь…

Нийтэлсэн:

Хүүхэд хүчиндсэн гэх дөрвөн цагдаагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлжээ.

Мөрдөн байцаах алба (МБА)-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.

Дээрх дөрвөн хүнийг 2023 оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын дунд хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу 13 настай охинтой бэлгийн харилцаанд орж хүчиндсэн хэмээн буруутгаж, тухайн үедээ олны анхаарлыг татаж, дургүйцлийг нь төрүүлж байв. 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30