DARDAS.MN

Нийгэм

Үерийн бүс дэх өрхийг дөрвөн бүс рүү нүүлгэнэ

Нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням "Өчигдөр оройноос эхлээд нийслэлд бороо орж байна…

Нийтэлсэн:

Үерийн бүс дэх өрхийг дөрвөн бүс рүү нүүлгэнэ

Нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням "Өчигдөр оройноос эхлээд нийслэлд бороо орж байна. Өнөөдөр, маргааш үргэлжлэн бороо орох төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд үер усны нөхцөл байдалтай холбогдуулаад шуурхай хуралдаанаар үүрэг, чиглэл өгсөн.

Улмаар үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдэд мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах үүрэг, чиглэл өгсөн. Бид маргаашаас эхлээд Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд эрсдлийн үнэлгээ хийнэ. Эрсдэл бүхий айлуудын аюулгүй байдлыг хангаж, зөвшөөрөлгүй айлуудыг суурьшлын дөрвөн бүсэд газар олгосон. Нүүх албан шаардлага өгнө. НОСК-той хамтарч, газраа орон сууцаар солих зэрэг олон санал тавьж, ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн үер болсон газруудад далан суваг барьж, иргэдийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээ авна" гэв.  

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30