DARDAS.MN

Нийгэм

Баянзүрх дүүрэгт ирэх сарын 30-ныг хүртэл их цэвэрлэгээ хийгдэнэ

Баянзүрх дүүргийн хэмжээнд он гарсаар 4 удаагийн цэвэрлэгээ хийсэн. Цэвэрлэгээнд дүүргийн 43 хороо, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний гурав, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний зургаа, ногоон байгууламж…

Нийтэлсэн:

Баянзүрх дүүрэгт ирэх сарын 30-ныг хүртэл их цэвэрлэгээ хийгдэнэ

Баянзүрх дүүргийн хэмжээнд он гарсаар 4 удаагийн цэвэрлэгээ хийсэн. Цэвэрлэгээнд дүүргийн 43 хороо, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний гурав, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний зургаа, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан найман байгууллага оролцож 16 сая м.кв талбайг цэвэрлэсэн. Мөн цэвэрлэгээний дараа дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал хийгдсэн. Цаашид зургаадугаар сарын 30 хүртэл их цэвэрлэгээ хийгдэнэ. Энэ цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Засаг дарга үүрэг болголоо.

Хог тээврийн байгууллагууд айл өрх, аж ахуй нэгжийн хогийг хуваарийн дагуу ачдаггүй, ачилтын хуваарь алдагддаг, үүсмэл хогийн цэг устгах ажил хангалтгүй байдаг зэрэг нийтлэг зөрчилтэй байна. Иймд цаашид үүсмэл хогийг цэггүй болох, цагийн менежментээр аж ахуй нэгж байгууллагын хогийг ачих, хуваарийг тогтмол болгож дагаж мөрдөх, ангилсан дахиврыг тусад нь тээвэрлэлт хийдэг болох зэрэг тодорхой үүрэг даалгаврыг өглөө.

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо 7 хоног бүр цэвэрлэгээ хийдэг. Дээрх сайн туршлагаас суралцаж, тодорхой ажил зохион байгуулахыг уриаллаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30