DARDAS.MN

Нийгэм

БУЛГАН: Гамшгийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгалаа

Монгол улсын Шадар сайд бөгөөд улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Цахим хурлын үеэр ирэх зургаа, долоодугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар…

Нийтэлсэн:

БУЛГАН: Гамшгийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгалаа

Монгол улсын Шадар сайд бөгөөд улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.

Цахим хурлын үеэр ирэх зургаа, долоодугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс танилцууллаа. Эдгээр саруудад нөөлөг салхи, гэнэтийн дуу цахилгаантай аадар бороо орох тохиолдол ихээхэн ажиглагдах тул ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Шадар сайд С.Амарсайхан 2023-2024 оны өвөлжилт хаваржилтын байдал хүндэрч улсын хэмжээнд долоон сая гаруй мал зүй бусаар хорогдсон бөгөөд малын сэг зэм устгалын ажлыг яаралтай дуусгах үүрэг өглөө. Мөн Улсын онцгой комиссын даргын 2024 оны 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, үер усны аюулаас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30