DARDAS.MN

Нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Жишиг сургууль” төсөл хэрэгжүүлнэ

НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүний эрхэд суурилсан хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус ариун цэврийн…

Нийтэлсэн:

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Жишиг сургууль” төсөл хэрэгжүүлнэ

НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүний эрхэд суурилсан хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус ариун цэврийн байгууламж зэргийг сайжруулах зорилгоор “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ. 

Энэ хүрээнд Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Жишиг сургууль” төслийг танилцуулав.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Жишиг сургууль” төсөл хэрэгжүүлнэ — зураг

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Жишиг сургууль” төсөл хэрэгжүүлнэ — зураг

Тус төсөл БЗД-ийн 14 дүгээр сургууль, 64 дүгээр цэцэрлэг, БГД-ийн 47 дугаар сургууль, 89 дүгээр цэцэрлэг, СБД-ийн 16, 131 дүгээр сургууль, 216 дугаар цэцэрлэг, ЧД-ийн  57 дугаар сургууль, ХУД-ийн  89 дүгээр сургууль болон СХД-ийн  74, 151, Өнөр цогцолбор сургуульд хэрэгжинэ.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Жишиг сургууль” төсөл хэрэгжүүлнэ — зураг

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30