DARDAS.MN

Нийгэм

Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа

Нийслэл хот, нийтийн аж ахуйн нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор тус салбарт ажиллаж буй албан хаагчдын хүүхдүүдийг Герман улсад сургана. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ…

Нийтэлсэн:

Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа

Нийслэл хот, нийтийн аж ахуйн нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор тус салбарт ажиллаж буй албан хаагчдын хүүхдүүдийг Герман улсад сургана.

Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлага хийсэн юм. 

Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа — зураг

Тэгвэл өнөөдөр сонгон шалгаруулалтад тэнцсэн 60 хүүхэд болон тэдгээрийн эцэг эхтэй сургалтын гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан хүүхдүүд эх орондоо “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-ын Герман хэлний мэдлэг дээшлүүлэх сургалтад 11 сар хамрагдах юм. Үүний дараа хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр гурван жил суралцана. 

Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа — зураг

Энэ үеэр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачлаагаар хот нийтийн аж ахуйн 13 мэргэжлээр 100 хүүхдийг ХБНГУ-д сургахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдөр Герман улсад сурах 60 хүүхэд болон тэдний эцэг эхтэй гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан хүүхдүүд маргаашнаас хэлний бэлтгэлийн сургалтад хамрагдаж эхэлнэ” гэдгийг онцоллоо. 

Герман улсад дараах 13 мэргэжлээр суралцана.

  1. Метроны засварчин
  2. Нийтийн тээврийн инженер, засварчин
  3. Дулааны слесарь
  4. Цахилгаанчин
  5. Агуулах, ложистикийн мэргэжилтэн
  6. Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
  7. Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
  8. Металл
  9. Хүнсний технологич
  10. Систем, интеграцчлал мэдээллийн технологийн мэргэжилтэн
  11. Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
  12. Токерчин
  13. Цэцэрлэгжүүлэлт, ландшафт

Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа — зураг

 

Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа — зураг

Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30