DARDAS.MN

Нийгэм

Хууль зөрчин баригдсан барилгыг нурааж, ногоон байгууламж болгоно

Сүхбаатар дүүргийн долоодугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн, буулгаж эхэллээ. Тус талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм. Үүнтэй холбоотойгоор…

Нийтэлсэн:

Хууль зөрчин баригдсан барилгыг нурааж, ногоон байгууламж болгоно

Сүхбаатар дүүргийн долоодугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн, буулгаж эхэллээ.

Тус талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох албаныхантай тус байршилд ажиллалаа.

Хууль зөрчин баригдсан барилгыг нурааж, ногоон байгууламж болгоно — зураг

Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2005 онд олгосон бөгөөд 2008 онд иргэн н.Батбаатар уг газрыг худалдан авч, барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гэвч уг барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхийн маргаантай явсаар өдийг хүрсэн аж. Ийн шүүхийн маргаан эцэслэгдэж, барилгын эзэн барилгын ажлыг зогсоон, нийгмийн хариуцлагын хүрээнд барилгыг буулган ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсны дагуу барилгыг буулгаж буй юм.

Хууль зөрчин баригдсан барилгыг нурааж, ногоон байгууламж болгоно — зураг

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Уг барилгыг нураахад тус компанийн зүгээс бидний гаргаж буй бодлого шийдвэрийг дэмжиж, хамтарч ажиллаж буйд талархал илэрхийлье. Энэ нь бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад зөв жишиг болж байгаа нь лавтай. Цаашид барилгын компаниуд орон сууц барихдаа иж бүрэн тохижилт хийх тал дээр анхаарч ажиллахыг уриалж байна. Мөн барилгыг нурааж байх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна” хэмээлээ. 

Хууль зөрчин баригдсан барилгыг нурааж, ногоон байгууламж болгоно — зураг

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт, ХАБЭА-н хэлтсийн дарга Б.Насанжаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хот тохижилтын газраас хууль зөрчиж баригдсан барилгуудыг нураах ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд тус барилгыг эзэмшигчтэй нь зөвшилцөн, өчигдрөөс буулгаж эхэлсэн. Ингэхдээ ойр орчмын оршин суугчидтай зөвшилцөн, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ус, дулаан, цахилгаан зэргийг хаан, замын хөдөлгөөнд тодорхой өөрчлөлт оруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Барилгыг 7-10 хоногийн хугацаанд буулгахаар 24 цагаар ажиллаж байна. Барилгын ажил дууссаны дараа ногоон байгууламж байгуулах тохижилтын ажлыг эхлүүлэх юм” гэв.

Хууль зөрчин баригдсан барилгыг нурааж, ногоон байгууламж болгоно — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30