DARDAS.MN

Нийгэм

Тавантолгой түлш ХХК-ийн алба хаагчид “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ

Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан, алба хаагчид “Бидний тарих тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ” уриан дор "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ Монгол улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор…

Нийтэлсэн:

Тавантолгой түлш ХХК-ийн алба хаагчид “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ

Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан, алба хаагчид “Бидний тарих тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ” уриан дор "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ 

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор баталсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт хадгалалтын хэлтсийн ажилтан, албан хаагчид, худалдааны төлөөлөгч нар “Бидний тарих тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ” уриан дор нэгдлээ.

2024 оны 05 дугаар сарын 23 буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Хоондойн аманд хортон шавжид идэгдсэн ойг нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл эко орчинг бий болгоход хувь нэмрээ оруулан 2 настай 500 ширхэг шинэсний суулгацыг тарилаа. Энэхүү аянд Монголын Ой Судлалын Нийгэмлэг ТББ-ын Гүйцэтгэх захирал З. Цогт нэгдэж модыг хэрхэн зөв тарьж суулгах болон арчлах талаар сургалт зөвлөгөөг өгсөн юм.

May be an image of 11 people, cold frame and seedlings

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30