DARDAS.MN

Нийгэм

Дунд гол дагуу үерийн хамгаалалтын байгууламж барьж эхэллээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Дунд голын дагуу баригдсан "Шунхлай" ШТС-ын барилгыг өнгөрсөн онд буулгаад буй. Барилгын буурин дээр үерийн даланг барих ажил өнөөдөр эхэлжээ. Энэ талаар " Геодези, усны барилга…

Нийтэлсэн:

Дунд гол дагуу үерийн хамгаалалтын байгууламж барьж эхэллээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Дунд голын дагуу баригдсан "Шунхлай" ШТС-ын барилгыг өнгөрсөн онд буулгаад буй. Барилгын буурин дээр үерийн даланг барих ажил өнөөдөр эхэлжээ.

Энэ талаар "Геодези, усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа "Дунд, Сэлбэ голын голдиролд барилга барьсан ААН-үүдийг чөлөөлж, "Шунхлай" ШТС-ын барилгыг буулгасан. Уг барилгын буурин дээр үерийн хамгаалалтын байгууламж барих ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Нийт 300 метр орчим үерийн даланг 14 хоногт барьж дуусгахаар төлөвлөсөн юм. Хувийн байгууллагын өндрийн кабелийг чөлөөлөх зэрэг хүндрэл гарч байгаа.

Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын далантай болж байж иргэдээ үерийн эрсдэлээс хамгаалах боломжтой гэж үзсэн.

Энэ жил зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэх мөнгийг нийслэлийн төсөвт оруулсан бий" гэж мэдээллээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30