DARDAS.MN

Нийгэм

Хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн иргэдэд газрын мөнгийг олгож эхэллээ

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж…

Нийтэлсэн:

Хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн иргэдэд газрын мөнгийг олгож эхэллээ

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.

Газар чөлөөлөлтөд 2206 нэгж талбар өртөж байгаа бөгөөд 1653 иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа авахад 96.5 хувь нь гэр хорооллыг орон сууцжуулах төслийг дэмжиж буй. Өнгөрсөн хугацаанд тухайн бүсэд харьяалагдаж буй нийт 1423 айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийлээ. Энэ хүрээнд 490 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч, гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулсан эхний ээлжийн 259 иргэний нөхөн олговрыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжийн дагуу олгож эхэллээ. Түүнчлэн дараагийн ээлжид 228 иргэнд нөхөн олговрын мөнгийг шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн иргэдэд газрын мөнгийг олгож эхэллээ — зураг

Ташрамд, Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Ингэснээр тухайн бүсийн агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлыг цогцоор шийдэж чадах юм.

”НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ’’ ХК

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30