DARDAS.MN

Нийгэм

Улаанбаатар хотын бүх хороо, 2025 онд аймаг сумдыг бүрэн камержуулна

Цагдаагийн байгууллагаас "Ногоон бүс" төсөл буюу камержуулалтын талаар мэдээлэл өглөө. Уг төслийн хүрээнд тухайн бүс нутгийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газрууд болон хүн амын төвлөрөл ихтэй зах худалдааны төв, орон…

Нийтэлсэн:

Улаанбаатар хотын бүх хороо, 2025 онд аймаг сумдыг бүрэн камержуулна

Цагдаагийн байгууллагаас "Ногоон бүс" төсөл буюу камержуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Уг төслийн хүрээнд тухайн бүс нутгийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газрууд болон хүн амын төвлөрөл ихтэй зах худалдааны төв, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн орчим дахь цэгүүдийг камержуулж цагдаагийн байгууллагын дэд төвтэй холбодог байна.  

Төслийн үр дүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр бүрэн камержиж ногоон бүс болсон ба тухайн дүүрэгт үйлдэгдэж байсан гэмт хэрэг 48.6 хувиар буурчээ. Энэ онд нийслэлийн таван дүүргийн 12 хороонд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр нийтдээ 1,522 хяналтын камерыг шинээр байршуулаад байгаа аж. Өмнө нь камерыг байнга хүн хараад суудаг байсан бол энэ удаагийн камержуулалт нь ухаалаг программ хангамжаар хийгдэж байгаа гэдгээрээ онцлог юм байна. 

Энэ жил Улаанбаатар хотын бүх хороо, 2025 оны хоёрдугаар улиралд аймаг сумдыг бүрэн камержуулахаар төлөвлөөд байгаа аж. 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30