DARDAS.MN

Нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн марафон болно

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2024 оны зургаадугаар сарын 1-ний…

Нийтэлсэн:

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн марафон болно

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр

  • Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна
  • Хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авч
  • Мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан
  • Хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж
  • Хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

Марафон гүйлт

  • 10.00-10.30 цаг                     Нээлт
  • 10.30-11.30 цаг                     Гүйлт /6-7 нас/
  • 11.30-12.30 цаг                     Гүйлт /8-9 нас/
  • 12.30-13.30 цаг                     Гүйлт /10-11 нас/
  • 13.30-14.30 цаг                     Гүйлт /12-13 нас/
  • 14.30-15.30 цаг                    Гүйлт /14-15 нас/
  • 15.30-16.30 цаг                     Гүйлт /16-17 нас/
  •  16.30 цагт                             Хаалт

Хүүхэд, багачууд та бүхэн Хүүхдийн марафонд оролцохыг хүсвэл дор байршуулсан QR кодыг уншуулах эсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас авна уу.

АНХААРАХ ЗҮЙЛС: Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.

Дэмжигч байгууллага:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
  • Нийслэлийн Цагдаагийн газар
  • Нийслэлийн Онцгой байдлын газар
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин Төв”
  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30