DARDAS.MN

Өдрийн хүн

Уламжлал эвдэгч

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал өнгөрөгч өдрүүдэд болж, удирдлагаа сонголоо. Тэд нийслэлийн МАН-ын хороог УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт даалгаж, өөрчлөлт шинэчлэлт, итгэл, найдварын хамт хүлээлгэж өгөв. Магадгүй…

Нийтэлсэн:

Уламжлал эвдэгч

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал  өнгөрөгч өдрүүдэд болж, удирдлагаа сонголоо. Тэд нийслэлийн МАН-ын хороог УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт даалгаж, өөрчлөлт шинэчлэлт, итгэл, найдварын   хамт хүлээлгэж өгөв. Магадгүй энэ сонголт нь намдаа өөрчлөлтийг бас дэвшилтийг авчрахыг хүссэн олон залуусын мөрөөдөл биелэх шийдвэр болж чадсан гэхэд хилсдэхгүй болов уу.  

Нөгөөтэйгүүр, МАН-ынхан түүхэндээ байхгүйгээр  нээлттэй, ардчилалтай, маргаантай,  мэтгэлцээнтэй, шүүмжлэлтэй хурлаа хийж чадлаа. Үүний эцэст удтал хүлээлгэсэн нийслэлийн  МАН-ын Бага хурлын  гишүүд жирийн  дэмжигчдийнхээ  хүсэл, сонирхолд нийцсэн сонголтоо хийв.

МАН-ынхан уламжлалт ёсоор нийслэлийн МАН-ын хороог хотын дарга С.Батболдод даалгахаар шийдвэрлэж, дэвшүүлсэн боловч заалнаас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дэвшиж, олонхийн санал авсан нь ах намын хувьд уламжлал болон тогтсон бичигдээгүй “дэгт” цэг тавилаа. Нөхөд нь түүнд итгэл хүлээлгэсэн  гол шалтгаан нь УУХҮ гэх Монголын эдийн засгийг түүчээлэх толгой яамыг хэрхэн удирдаж байгаа болон олон жил гацсан “Толгойн орд”-ыг хөдөлгөж, уул уурхайн салбарт шинэ дэвшил авчирч буйд найдсаных байх. Түүнчлэн намдаа зоригтой өөрчлөлт, шинэчлэлтийг эхлүүлж чадна гэж итгэсэндээ Д.Сумъяабазарыг дэмжсэн биз ээ. 

Тиймээс нийслэлийн МАН-ын хороог ямар байлгах, хэрхэн удирдан чиглүүлэх, яаж өөрчлөх нь Д.Сумъяабазарын мэдэлд ирэв. Мөн МАН-д байгаа авлига, албан тушаалын наймаа,  алдарт 60 тэрбумын асуудал гэх мэт болохгүй, бүтэхгүй бүхний төлөө сөрж зогсох ганц гарц түүнд үлдэв. Түүнийг нийслэлийн намыг хороог хэрхэн,  яаж зөв зохион байгуулалттай удирдахаас МАН-ын 2020 оны хувь заяа шийдэгдэх юм. 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31