DARDAS.MN

Нийгэм

ЦЕГ: Паркид нас барсан иргэний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Паркийн тоглоом дээр үйлчлүүлж байхдаа нас барсан хэрэгтэй холбоотой буруу ташаа мэдээлэл их явж байгаа учир цагдаагийн байгууллагаас өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ. Өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр 15:50…

Нийтэлсэн:

ЦЕГ: Паркид нас барсан иргэний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Паркийн тоглоом дээр үйлчлүүлж байхдаа нас барсан хэрэгтэй холбоотой буруу ташаа мэдээлэл их явж байгаа учир цагдаагийн байгууллагаас өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ. 

Өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр 15:50 цагийн орчимд цагдаагийн байгууллагад паркийн галзуу хулгана дээр тоглож байсан залуу ухаангүй байдалтай бууж ирээд нас барлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллажээ. 

Шалгалтын явцад тухайн иргэн галзуу хулгана дээр тоглож байгаад бууж ирэхдээ ухаангүй байсан учраас эмнэлгийн байгууллага дуудаад үзүүлэхэд нас барсан нь тогтоогдсон байна. Одоогоор нас барсан шалтгаан бусад нөхцөлийг шалгуулахаар ажиллаж байгаа буюу задлан шинжилгээ хийгдэж байгаа аж. 

Галзуу хулганаас хөл алдсан, халтирсан гэх ташаа мэдээллүүд явж байна. Иймд аливаа асуудлын талаар цензуртэй, бодит эх сурвалжтай мэдээллийг хүргэхийг цагдаагийн байгууллагаас хүслээ.  

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30