DARDAS.MN

Нийгэм

СХД-ийн нэгдүгээр хороолол таван метрийн өргөн, 1.5 км дугуйн замтай боллоо

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн…

Нийтэлсэн:

СХД-ийн нэгдүгээр хороолол таван метрийн өргөн, 1.5 км дугуйн замтай боллоо

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа.

Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10710 мкв 1.5-8 метр  явган хүний зам, 6150 мкв ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 ширхэг автомашины зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авлаа.

СХД-ийн нэгдүгээр хороолол таван метрийн өргөн, 1.5 км дугуйн замтай боллоо — зураг

Уг хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ болон зарим объектыг 2023 онд  нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн, ийнхүү нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах ажил эхлэх боломж бүрдсэн юм.

СХД-ийн нэгдүгээр хороолол таван метрийн өргөн, 1.5 км дугуйн замтай боллоо — зураг

Тус хэсгийг байнгын ашиглалтад хүлээж авснаар зөвхөн нэгдүгээр хорооллын оршин суугчид гэлтгүй дайран өнгөрөх иргэдэд ногоон байгууламж бүхий хотын хамгийн таатай орчныг бүрдүүллээ. Мөн унадаг дугуй, скүүтер унадаг хэрэглэгчид явган замаар бус зориулалтын 5 метрийн өргөнтэй дугуйн замаар  аюулгүй зорчих боломжтой боллоо. Цаашид уг ажлыг үргэлжлүүлж, 1 дүгээр хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган хүний зам тавих юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30