DARDAS.MN

Нийгэм

И-Мартын уулзвараас Дүнжингарав хүртэлх урд хэсгийн авто замын засвар өнөөдөр орой эхэлнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн нэгдүгээр хэсгийн засварын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ. Харин хоёрдугаар хэсэг буюу И-Март…

Нийтэлсэн:

И-Мартын уулзвараас Дүнжингарав хүртэлх урд хэсгийн авто замын засвар өнөөдөр орой эхэлнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн нэгдүгээр хэсгийн засварын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ.

Харин хоёрдугаар хэсэг буюу И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг өнөөдөр 22:00 цагаас зургаадугаар сарын 5-ны 06:00 цаг хүртэл хааж, засварлах тул иргэд, жолооч бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөлөө. Үүнээс гадна Богд уулын арын авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх хэсэгт засварын ажлыг хийж гүйцэтгэн, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байна.

Уг чиглэлийн 750м авто замыг шинэчлэн хучиж, хэвтээ тэмдэглэл хийх, 1,855м.кв нүхэн эвдрэлийг засварлажээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30