Спорт
Уран сайхны гимнастикийн АШТ манай улсад болно
Нийт есөн орны 70 гаруй тамирчид оролцож буй Уран сайхны гимнастикийн Ази Тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд Азийн…

Нийт есөн орны 70 гаруй тамирчид оролцож буй Уран сайхны гимнастикийн Ази Тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд Азийн аварга, дэлхийн цомын аварга гэх мэт олон алдартай тамирчид хүрэлцэн ирэх юм.
Тэмцээний эхний өдөр аравдугаар сарын 26-ны өдөр ганцаарчилсан төрлийн цагариг бөмбөгний тэмцээн, багийн төрлийн тэмцээн, тэмцээний хоёр дахь өдөр мөн сарын 27-ны өдөр ганцаарчилсан төрлийн булав туузны тэмцээн, багийн төрлийн тэмцээн болох аж. Тэмцээний гурав дахь өдөр буюу финалын тэмцээн аравдугаар сарын 28-ны өдөр ганцаарчилсан төрлийн дөрвөн хэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээн, багийн төрлийн хоёр хэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болох аж.