DARDAS.MN

Нийгэм

Барилга, дэд бүтцийн салбарт хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 81 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын 2024 оны А/430 дугаар захирамжаар Хотын стандарт, хяналтын газрыг нийслэлийн Хяналт шалгалтын газар болгон өөрчлөн зохион байгуулсан…

Нийтэлсэн:

Барилга, дэд бүтцийн салбарт хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 81 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын 2024 оны А/430 дугаар захирамжаар  Хотын стандарт, хяналтын газрыг нийслэлийн Хяналт шалгалтын газар болгон өөрчлөн зохион байгуулсан.

Тус газар нь барилга, дэд бүтцийн салбарын хүрээнд төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлж, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хулийн хугацаанд шийдвэрлэж, холбогдох хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт үндэсний болон хотын стандартын хэрэгжилтэд хяналт тавина.

Барилга, дэд бүтцийн салбарт хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ — зураг

Үүнд:

Нийслэлийн хэмжээнд баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын хүрээнд:

  • Барилга, байгууламж, их засвар тохижилтын ажлыг байнгын ашиглалтад оруулах, комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;.
  • Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг баталгаажуулах,
  • Ашиглалтад орсон барилга байгууламжийн талаарх мэдээллийг нэгтгэн, холбогдох мэдээллийн санг баяжуулах,

Батлагдсан комиссын хуваарийг https://standard.ub.gov.mn/commission -д байршуулан ажиллаж байна.

Барилга, дэд бүтцийн салбарт хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ — зураг

Хяналт шалгалтын чиглэлээр:

А. БАРИЛГЫН САЛБАРТ

  1. Барилгын техникийн хяналт;
  2. Хот төлөвлөлтийн хяналт
  3. Өргөх байгууламжийн хяналт; ашиглалтын зөвшөөрөл олгох
  4. Усан хангамж, ариутгах татуургын хяналт;
  5. Барилгын материалын хяналт;
  6. Усны барилга, байгууламж;

Б.ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ

  1. Эрчим хүчний хяналт;
  2. Газрын тос, хийн хяналт;
  3. Авто замын хяналт;
  4. Авто тээврийн хяналт
  5. Харилцаа, холбооны хяналт;

Иймд 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь тус байгууллагад хандахдаа дээрх нэрийн өөрчлөлтийн дагуу хандах боломжтой.

Холбогдох мэдээллийг: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17089857620551

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30