DARDAS.MN

Нийгэм

“Тэгш хүртээмжтэй музей: Хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг болно

Өнөөдөр /2024.06.05/ Чойжин ламын сүм музейд 14:00-17:00 цагийн хооронд “Тэгш хүртээмжтэй музей: Хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг болно. Тус музей нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан…

Нийтэлсэн:

“Тэгш хүртээмжтэй музей: Хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг болно

Өнөөдөр /2024.06.05/ Чойжин ламын сүм музейд 14:00-17:00 цагийн хооронд “Тэгш хүртээмжтэй музей: Хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг болно.

Тус музей нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран уг өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Музейн боловсролын хөтөлбөр, мэргэжлийн байгууллагуудын урлагийн тоглолт, тусгай хэрэгцээт иргэдийн онцлогт тохирсон спорт тоглоомууд, шүд, нүд, чих, хамар хоолойн эмчийн үзлэг зөвлөгөө зэрэг баялаг агуулгатай тус өдөрлөгт нийт 200 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн хамт оролцох юм.

Үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ажил олгогч байгууллагууд иргэдэд үйлчлэх бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30