DARDAS.MN

Нийгэм

“Тэгш хүртээмжтэй музей -2024” өдөрлөг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Чойжин ламын сүм музей хамтран “Тэгш хүртээмжтэй музей-2024” өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын…

Нийтэлсэн:

“Тэгш хүртээмжтэй музей -2024” өдөрлөг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Чойжин ламын сүм музей хамтран “Тэгш хүртээмжтэй музей-2024” өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.

Арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга М.Маргад-эрдэнэ, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар нээж үг хэллээ. Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, ЕБС, СӨБ-ын байгууллагаас 200 гаруй хүүхдүүд болон иргэд оролцлоо. Энэ үеэр хүүхдүүд үндэсний түүхэн өв соёлтой танилцаж, музейн боловсролын хөтөлбөрөөр аялж, төрөл бүрийн спортын төрлүүдээс сонирхон суралцаж, урлагийн тоглолтыг шимтэн үзэж нэгэн өдрийн баяр хөөртэй өнгөрөөлөө.

Мөн “Гэрэл” нүдний эмнэлэг үзлэг, зөвлөгөө, Мишээл хүүхдийн сангаас амны хөндий, шүдний үзлэг зөвлөгөө өглөө. Түүнчлэн иргэдэд зориулан төрийн байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл, Протез, ортопед тусгай хэрэгслийн бүтээгдэхүүн, ХБИ-ийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний танилцуулга гэх мэт олон талт арга хэмжээ болж өндөрлөлөө. Арга хэмжээнд ивээн тэтгэж, хамтран оролцсон хувь хүн, аж ахуй нэгж байгууллага, ТББ, сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлье.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30