DARDAS.MN

Нийгэм

Мах боловсруулах үйлдвэрт гал гарсныг унтраажээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26…

Нийтэлсэн:

Мах боловсруулах үйлдвэрт гал гарсныг унтраажээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр “Сонгинохайрхан дүүргийн  32 дугаар хороонд байшин шатаж байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 15х90 метрийн хэмжээтэй мах боловсруулах үйлдвэрийн дээврийн хэсэг  шатаж байсныг унртаажээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Цагаан худaг гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 367 км-т, сумын төвөөс  урд зүгт 12.5 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр  23:38 цагт аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид дээрх газарт очиход  “Бэйбэн норд бенз-НД3254” загварын автомашины зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтрааж аюулгүй болгожээ.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага мөн өдөр ирж, иргэн Б-ийн “Тоёото-Эстима” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30