DARDAS.MN

Нийгэм

11 настай хүүхдүүдэд товлолын дагуу папиллома вирусийн эсрэг вакцин хийнэ

Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулиар ЗААВАЛ ХИЙЛГЭХ вакцины тоонд оруулсан байдаг. Тодруулбал "2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома…

Нийтэлсэн:

11 настай хүүхдүүдэд товлолын дагуу папиллома вирусийн эсрэг вакцин хийнэ

Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулиар ЗААВАЛ ХИЙЛГЭХ вакцины тоонд оруулсан байдаг. 

Тодруулбал "2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийж эхэлнэ.

Зааврын дагуу хийх ёстой бусад насныхны сайн дурын дархлаажуулалт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д хэвийн үргэлжилнэ" гэдгийг албаныхан мэдээлж буй. 

Дархлаажуулалтын тухай хууль 10.1. Заавал хийх дархлаажуулалтад

  • Сүрьеэ
  • Халдварт саа /полиомиелит/
  • В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан
  • В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар
  • А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар
  • Гахай хавдар болон улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.

Энэ талаар "Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийсээр ирсэн бол 2023 оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан байна. 

Энэхүү вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан" гэдгийг албаныхан мэдээлж байна.

11 настай хүүхдүүдэд товлолын дагуу папиллома вирусийн эсрэг вакцин хийнэ — зураг

зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30