DARDAS.MN

Нийгэм

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна

Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй. Энэхүү үүргийг биелүүлэхэд хуулийн зохицуулалтаар хэд хэдэн боломжийг олгосон байдаг. Тодруулбал, хугацаат цэргийн алба…

Нийтэлсэн:

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна

Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй.

Энэхүү үүргийг биелүүлэхэд хуулийн зохицуулалтаар хэд хэдэн боломжийг олгосон байдаг. Тодруулбал, хугацаат цэргийн алба, оюутан цэрэгт хамрагдах, цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, түүнчлэн цэргийн жинхэнэ албыг биеэр хаах гэх зэрэг багтдаг.

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна — зураг

Цэргийн дүйцүүлэх албыг  хааж байгаа иргэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлж, цэргийн хэргийн бэлтгэл эзэмшүүлэх зорилготой бэлтгэл сургалтыг энэ сарын 03-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж байгаа юм.

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна — зураг

Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах журамд шашин шүтлэг, ёс зүйн болон хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй нь тогтоогдсон иргэд 24 сарын хугацаатай цэргийн дүйцүүлэх албыг хаах боломжтой. Шаардлага, шалгуурыг хангасан иргэдийг батлагдсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөөр сургалтад заавал хамруулдаг. Цэргийн дүйцүүлэх албаны сургалт нь “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл”, “Тусгай үүргийн бэлтгэл” сургалтуудаас бүрддэг юм. Тус сургалт нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн томилгоот үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн мэдлэгийг олгодгоороо онцлог.Энэ удаагийн сургалтаар батлан хамгаалахын эрх зүй, цэргийн дүрэм, зэвсэг техникийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл хичээлүүдийг онол, дадлагатай нь хослуулан явуулж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30