DARDAS.MN

Нийгэм

Тавантолгой түлш ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэн байгууллаа

Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Д. Долгор тэргүүтэй ажлын хэсэг Тавантолгой түлш компанийн Баруун, Зүүн, Төвийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж…

Нийтэлсэн:

Тавантолгой түлш ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэн байгууллаа

Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Д. Долгор тэргүүтэй ажлын хэсэг Тавантолгой түлш компанийн Баруун, Зүүн, Төвийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, компанийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга болон тэргүүлэгчдийг шинэчлэн томилох хурлыг зохион байгуулахад хамтран ажиллалаа.

ҮЭ-ийн хорооны даргад Баруун үйлдвэрийн II цехийн ашиглалтын инженер У.Бямбадорж, Зүүн үйлдвэрийн I цехийн дарга Э.Наранбаатар, Төвийн үйлдвэрийн дулааны инженер Б.Билгүүн нар нэр дэвшиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Хуралд Тавантолгой түлш компанийн төлөөлөл 383 ажилтан оролцсон бөгөөд олонхын саналаар Э.Наранбаатарыг ҮЭ-ийн хорооны даргаар, Т.Мөнхбаатарыг Хяналтын хорооны даргаар тус тус томилов.

May be an image of crowd and text

Ийнхүү ҮЭХ-ны анхны хурал болж гишүүд цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Хурлын үеэр Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Д. Долгор, уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж нар шинэчлэн байгуулагдсан ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Хяналтын хорооны гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30