DARDAS.MN

Нийгэм

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалт 50 хувьтай байна

Сэргээн засварлалтын ажлын хүрээнд тус музейн Хаалган сүм, Махранз сүм зэрэг гол байгууламжийг эх төрхөөр нь сэргээн засварлаж байна. 1904-1908 оны хооронд халхын бүх аймаг хошуудаас 300 гаруй уран дархчууд цуглан…

Нийтэлсэн:

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалт 50 хувьтай байна

Сэргээн засварлалтын ажлын хүрээнд тус музейн Хаалган сүм, Махранз сүм зэрэг гол байгууламжийг эх төрхөөр нь сэргээн засварлаж байна.

1904-1908 оны хооронд халхын бүх аймаг хошуудаас 300 гаруй уран дархчууд цуглан бүтээн босгосон бөгөөд энэ оны  наймдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөж байна. Түүхэн дурсгалт барилга байгууламжуудаа хойч үедээ өвлүүлэх, түүхэн үнэ цэнийг хадгалан сэргээн засварлах бодлогыг Засгийн газраас баримтлан ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Чойжин лам сүм музейн сэргээн засвар” барилгын ажлыг гүйцэтгэхээр “Зэндмэн суварга” ХХК шалгарсан. Энэ хүрээнд тус сүм музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравчны сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэж байна.

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалт 50 хувьтай байна — зураг

Чойжин ламын сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгож байсан бөгөөд 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлалтын ажил хийгдэж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийгдэж байгаагүй юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30