DARDAS.MN

Нийгэм

Кэмбрижийн их сургууль Монгол соёл судлаачдад тэтгэлэг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИБУИНХУ-ын Кэмбрижийн Их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвд Монгол судлалын чиглэлээр судалгаа явуулах судлаачдыг дэмжих зорилго бүхий тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэж…

Нийтэлсэн:

Кэмбрижийн их сургууль Монгол соёл судлаачдад тэтгэлэг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИБУИНХУ-ын Кэмбрижийн Их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвд Монгол судлалын чиглэлээр судалгаа явуулах судлаачдыг дэмжих зорилго бүхий тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэж баталлаа.

Энэхүү тэтгэлгийг олгох асуудлаар Соёлын сайд Ч.Номин 2023 оны 11-р сард Кэмбрижийн Их сургуульд зочлон тус сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвийн удирдлагуудтай уулзсан. Тус төвийн удирдлагуудтай монгол судлалыг эрчимжүүлэх, судлаачдад жил бүр тэтгэлэг олгох асуудлаар хэлэлцэж байсан.

Кэмбрижийн их сургууль нь монгол судлалын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг цөөн их сургуулийн нэг юм. Тус сургуульд монгол судлалын чиглэлээр судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгож эхэлснээр судалгааны төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Чингис хаан судлалыг идэвхжүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачдын тоог нэмэгдүүлэх, Их хааны суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан бэхжүүлэх ач холбогдолтой юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30