DARDAS.MN

Нийгэм

Хамтран амьдрагчаа хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Энэ оны хоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед иргэнээс “Хамт архи ууж байсан хүн ухаангүй болчихлоо” гэх гэмт хэргийн…

Нийтэлсэн:

Хамтран амьдрагчаа  хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Энэ оны хоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед иргэнээс “Хамт архи ууж байсан хүн ухаангүй болчихлоо” гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Алба хаагчдыг очиход ил харагдах гэмтэл шархтай эмэгтэй хүн нас барсан байдалтай байсныг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулахад энэ оны хоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрийн дугаар байранд оршин суух 59 настай Д гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч 36 настай эмэгтэйн амь насыг хохироосон үйлдлийг тогтоосон байна.

Уг этгээдэд эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг энэ сарын 3-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Хуулийн заалт:

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30