DARDAS.MN

Нийгэм

Скүүтер, дугуй унаж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг НЭМҮТ зөвлөлөө

Урин дулаан цаг ирж, гадаа дулаарснаар иргэд, ихэвчлэн өсвөр насны хүүхэд, залуус унадаг дугуй, түрээсийн скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож, явган хүний замаар зорчих нь элбэг болсон. Мөн эдгээрийн дотор 16 нас…

Нийтэлсэн:

Скүүтер, дугуй унаж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг НЭМҮТ зөвлөлөө

Урин дулаан цаг ирж, гадаа дулаарснаар иргэд, ихэвчлэн өсвөр насны хүүхэд, залуус унадаг дугуй, түрээсийн скүүтер унаж замын хөдөлгөөнд  оролцож, явган хүний замаар  зорчих нь элбэг болсон.

Мөн эдгээрийн дотор 16 нас хүрээгүй хүн мопед унаж, замын хөдөлгөөнд оролцох тохиолдлууд ихсэж, зам тээврийн ослын аюулд өртөх эрсдэл дагуулж буй холбоотойгоор Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс зөвлөмж хүргэж байна.

Скүүтер, дугуй унаж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг НЭМҮТ зөвлөлөө — зураг

 

Скүүтер, дугуй унаж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг НЭМҮТ зөвлөлөө — зураг

Унадаг дугуй, скүүтер, скейтборд унахдаа баримтлах аюулгүй ажиллагааны дүрэм:
  • Өөрийн нас, өндөр, чадварт тохирсон скүүтер, скейтборд, унадаг дугуй унах
  • Дуулга өмсөх
  • Тохой, өвдөг, хамгаалалтын хэрэгсэлтэй байх
  • Унадаг дугуй, скүүтер, скейтборд унасан үедээ чихэвч, гар утас хэрэглэхгүй
  • Тод өнгийн болон, цацруулагчтай хувцас өмсөх
  • Замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрддөг байх
  • Зүүн эргэх, баруун тийш эргэх, зогсох гарын дохиог сургах
  • Замын дохио, тэмдгийг ойлгож ажиглаж байгаа эсэхийг шалгах 

Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30