DARDAS.MN

Нийгэм

Сэлбэ голын лагийг доошлуулна

Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөх ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу цаг алдалгүй шуурхай зохион байгуулахаар болсон тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас…

Нийтэлсэн:

Сэлбэ голын лагийг доошлуулна

Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөх ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу цаг алдалгүй шуурхай зохион байгуулахаар болсон тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас мэдээлсэн. 

Уг арга хэмжээг нийтдээ 10 километр газар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж "Сэлбэ голын лагийг доошлуулах ажлыг 10 километр газарт хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой Байдлын Газар болон дүүргүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Одоогоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ)-наас тодорхой зөвшөөрөл хүлээж байгаа. Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Геодизи Усны Барилга Байгууламжийн Газарт цэвэрлэгээ хийх байршлуудыг нь тодорхойлоод өгчихсөн. Ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон" гэв.

Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 20 гаруй байршилд үерийн далан сувгийн засвар болон нөхөн сэргээлт, барилга угсралтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Одоогийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварын ажил бүрэн хийгдэж дууссаныг тэрбээр мөн хэлсэн юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд өнөөдөр 11:00 цагт Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендер нээгдэнэ.

Нээлтийн тендер шалгаруулалтаар үеийн далангийн ажил нь Сэлбэ сэргэлт зургийн хүрээнд зарлагдаж байгаа юм. Тодруулбал 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетон хийцтэй үерийн даланг байгуулна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30