DARDAS.MN

Нийгэм

“Asian Folk” наадам нээлтээ хийлээ

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asian folk” наадмын нээлт төв талбайд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Наадмыг нээж Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, “Asian folk” наадмын хүндэт зочин, Ардын…

Нийтэлсэн:

“Asian Folk” наадам нээлтээ хийлээ

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asian folk” наадмын нээлт төв талбайд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Наадмыг нээж Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, “Asian folk” наадмын хүндэт зочин, Ардын урлагийн дэлхийн наадмуудын дэлхийн ассиоциацын ерөнхийлөгч Калоян Николов нар үг хэлсэн бол Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвийн дарга Х.Отгонзул, “Asia folk” наадмыг санаачлагч “АртЛар соёл, урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал, Дэлхийн ардын урлагийн академийн маэстро, Ардын урлагийн дэлхийн ассиоциацын хүндэт гишүүн, наадмын шүүгч, Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, наадмын шүүгч, хөгжим судлалын ухааны доктор, Д.Энхцэцэг, мөн наадмын шүүгч, Малайзын Пенангийн урлагийн зөвлөлийн ерөнхийлөгч, дэлхийн алдарт “Райнфорест” наадмыг үндэслэгч “Жое Сидек” продакшныг үндэслэгч Росли Сидек, “Фар истерн” их сургуулийн урлагийн төвийн захирал урлагийн менежер Мартин Эмиль Замора Лопез, “Мукарам Тургунбаева”-гийн нэрэмжит “Бахор” бүжгийн улсын чуулгын захирал Гульнора Мусаева нар оролцлоо.

May be an image of 4 people, newsroom and text

”2019 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадамд энэ жил Азийн арван орны 170 уран бүтээлч гар урчууд оролцож байгаа бөгөөд тэд жанжин Д.Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхлэн өөрсдийн уран бүтээлээ толилуулж, гар урлалын бүтээлүүдээ дэлгэн тавиад байгаа юм.

Наадмын нээлтэд зориулж орон орны ардын урлагийн өвийг тээгчид уран бүтээлийн дээжээ сонирхуулсан бол манай Улаанбаатар театрын уран бүтээлчид өөрсдийн сор болсон уран бүтээлүүдийг тэдэнд зориулан өргөн барьсан юм.

Наадмын шүүгчид шилдгүүдийг тодруулж шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш төв талбайд болно. Та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо ирж Азийн ардын урлагийн шилдгүүдийн тоглолтыг үзэж сонирхохоос гадна орон орны гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30