DARDAS.MN

Нийгэм

Эрдэнэ Зуу хийдийн шинэ хамба лам Ж.Төрмөнхийг суудалд нь залжээ

Эрдэнэ Зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн мяндаг тушаалаа Ж.Төрмөнх ламд өгөх тухай хүсэлтээ уламжилсныг 2024 оны тавдугаар сарын 7-нд тус хийдийн бүх нийтийн хурлаар хэлэлцэж, олонхын саналаар Ажиръяа Ж.Төрмөнх ламыг…

Нийтэлсэн:

Эрдэнэ Зуу хийдийн шинэ хамба лам Ж.Төрмөнхийг суудалд нь залжээ

Эрдэнэ Зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн мяндаг тушаалаа Ж.Төрмөнх ламд өгөх тухай хүсэлтээ уламжилсныг 2024 оны тавдугаар сарын 7-нд тус хийдийн бүх нийтийн хурлаар хэлэлцэж, олонхын саналаар Ажиръяа Ж.Төрмөнх ламыг баталжээ.

Шинэ Хамба ламыг суудалд нь залах ёслол өчигдөр буюу зургаадугаар сарын 16-нд болсон байна.Ж.Төрмөнх лам нь 2004-2008 он хүртэл Эрдэнэ Зуу хийдийн дэргэдэх хичээнгүй шашны дунд сургуулийг дүүргэж, 2008 оны арваннэгдүгээр сарын 4-нд БНЭУ-ын Химачал мужийн Пүрүвал хот дахь Сажа ёсны Чойрын их дацанд 8 жил суралцан Шастри буюу арван зарлигийг дүүргэсэн Га-жү-ба цол хамгаалжээ.

Үргэлжлүүлэн гурван жил суралцахын зэрэгцээ Жорвон буюу туслах багшийн албыг хашиж тус дацандаа Ажиръяа цолыг амжилттай хамгаалаад нутагтаа буцаж ирж, Улаанбаатар хот дахь Сажа Бандидын номын хүрдэн хийдэд хоёр жил Очирт ловонгоор ажиллаж байсан байна.

126 суварга бүхий Эрдэнэ Зуу хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрладаг билээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30