Нийгэм
Голд живж байсан хоёр хүүхдийг аварсан иргэн өөрөө осолджээ
Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар “Ерөө” голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны 11.24 цагт…

Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар “Ерөө” голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны 11.24 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг өчигдөр 05.30 цагаас эхлүүлсэн байна.
Улмаар анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл дөрвөн удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15.10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.