Нийгэм
Байшин шатаж, хоёр эрэгтэй амиа алджээ
Урьд шөнө буюу 06.20-ны 03 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж хоёр хүн өртөн амиа алджээ. Тодруулбал Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн…

Урьд шөнө буюу 06.20-ны 03 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж хоёр хүн өртөн амиа алджээ.
Тодруулбал Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн