DARDAS.MN

Нийгэм

Нийслэлийн хэмжээнд ус орсон гэх 93 дуудлага иржээ

Нийслэлийн хэмжээнд гэр, хашаа, гудамж талбайд ус орсон 93 дуудлага бүртгэгджээ.Түүнчлэн Сэлбэ гол далангаа давах нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, Сэлбэ гол болон дунд гол дагуух гурван байршилд таван аж ахуй нэгж Сэлбэ…

Нийтэлсэн:

Нийслэлийн хэмжээнд  ус орсон гэх 93 дуудлага иржээ

Нийслэлийн хэмжээнд гэр, хашаа, гудамж талбайд ус орсон 93 дуудлага бүртгэгджээ.Түүнчлэн Сэлбэ гол далангаа давах нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, Сэлбэ гол болон дунд гол дагуух гурван байршилд таван аж ахуй нэгж Сэлбэ голын зүүн эрэгт 200-300 м урттай, 120-150 см өндөртэй шороон даланг босгосон байна. Одоогийн байдлаар 1400 м.кв лаг хагшаасыг цэвэрлэж, хүчитгэх ажил хийгдэж байгаа аж. Сэлбэ апартмент орчимд ус соруулах хоёр машинаар бохир усны гурван худгийг борооны ус дүүрэхээс сэргийлж өндөрлөсөн байна. 

ЦУОШГ-аас мэдээлж буйгаар өнөөдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Тэрэлж гол үерийн аюултай түвшин давсан бол Туул, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин нэмэгджээ. Иймд голын эрэг дагуу суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд усанд автахаас сэргийлж, хамгаалалтын суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангах, зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа. 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30