DARDAS.MN

Нийгэм

Сэлбэ, Дунд гол дагуу 1400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргав

Зургаадугаар сарын 19-нөөс орж эхэлсэн борооны улмаас Сэлбэ, Дунд гол далангаа давж болзошгүй нөхцөл үүссэн. Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр тухайн орчимд…

Нийтэлсэн:

Сэлбэ, Дунд гол дагуу 1400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргав

Зургаадугаар сарын 19-нөөс орж эхэлсэн борооны улмаас Сэлбэ, Дунд гол далангаа давж болзошгүй нөхцөл үүссэн.

Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр тухайн орчимд ажиллан Сэлбэ, Дунд голын орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, лаг хагшаасыг цэвэрлүүлэхээр болсон. 

Энэ хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу “Билгүүн монгол констракшн” ХХК, “Эко констракшн” ХХК, Ус сувгийн удирдах газар, Хот тохижилтын газруудаас нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 автомашин механизмтай ажиллаж 1400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргав. Мөн Сэлбэ голын зүүн эрэг дагуу 200-300 см урт, 60-150 см өндөртэй шороон далан босгож, хүчитгэж байгаа юм. Тэрчлэн “Сэлбэ апартмент” орчимд ус соруулах хоёр машинаар 55 тонн ус соруулан, бохир усны гурван худгийг өндөрлөн борооны уснаас сэргийллээ.

Мөн “Эко констракшн” ХХК Сэлбэ голоос 50-100 шоо метр орчим шороог зөөж гаргасан бол “Акуа гарден”, “Ривер вилла” хотхон нийт дөрвөн автомашин механизмтай ажиллаж Дунд гол дагуух лаг хагшаасыг зөөж, цэвэрлэн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Сэлбэ, Дунд гол дагуу 1400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргав — зураг

Сэлбэ, Дунд гол дагуу 1400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргав — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30