DARDAS.MN

Нийгэм

Багануурт 50 МВт-ын хүчин чадалтай эрчим хүч хуримтлуурын станц барих тендер зарлалаа

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч…

Нийтэлсэн:

Багануурт 50 МВт-ын хүчин чадалтай эрчим хүч хуримтлуурын станц барих тендер зарлалаа

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах Олон Улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 26-ны өдөр зарлалаа.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Багануур цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд төвлөрсөн цахилгаан хураагуурын зориулалтаар 5 га талбайд уг батарей хуримтлуурын станцыг байгуулахаар төлөвлөж байна.

Тус батарей хуримтлуурын станц нь 50 МВт-ийн хүчин чадалтай, 200 МВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбогдох юм.

Дээрх тендерийг Эрчим хүчний яамнаас баталсан техникийн даалгаврыг үндэслэн зарласан бөгөөд шөнө хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын үед нийлүүлснээр төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах давуу талтай юм

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30