DARDAS.MN

Нийгэм

Наадмын цэргийн парадад 1500 алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын…

Нийтэлсэн:

Наадмын цэргийн парадад 1500 алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын талбайд үргэлжилж байна.

Энэхүү цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч жагсахаар сар гаруй хугацаанд хүн нэг бүр, байгууллага, нэгдсэн гэсэн шатлалаар бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

May be an image of 6 people, jeep and text

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр “Энэ жил төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын төлөөлөл 22 хайрцаг болж ёслолын жагсаалд оролцоно. Эдгээр байгууллагууд маань бэлтгэлдээ маш идэвхтэй хамрагдаж байгаа. Ихэнх нь цэргийн ёслолын жагсаалд оролцож байсан бүрэлдэхүүн учир зохион байгуулалт, жагсаалын жигдрэлт сайн байгааг зориуд онцлон хэлье. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай зөвшилцсөний дагуу тэгш ойн жил техниктэй, таван жил тутамд явган цэргийн өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал хийж байхаар тогтсон бөгөөд энэ жил хураангуй буюу зөвхөн явган болон морьт цэрэг оролцсон ёслолын жагсаал хийхээр бэлтгэж байна.

May be an image of 13 people

Мөн манай морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, Бүгд найрамдах Монгол Ард Улсын Төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа залж, нийслэлийн иргэд болон хуран чуулсан зочид гийчдэд сонирхуулах болно” хэмээн энэ жилийн Төрийн далбааны өдрийн цэргийн ёслолын жагсаалын онцлогийн талаар өгүүллээ.

May be an image of 2 people, trumpet, clarinet and saxophone

Нийслэлчүүд, ялангуяа хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг "Шөнийн парад"-ын бэлтгэл жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 3-ны өдрөөс эхэлнэ.

Д.ГҮНЖИЛМАА

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30