Улс төр
Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар УИХ-ын Дэд дарга боллоо
УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаад Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Б.Пүрэвдоржийг, харин МАН-аас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг дэвшүүлсэн. Бүлгээр нэр дэвшүүлсэн гишүүдийг тус албан тушаалд томилох эсэх асуудлыг…

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаад Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Б.Пүрэвдоржийг, харин МАН-аас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг дэвшүүлсэн.
Бүлгээр нэр дэвшүүлсэн гишүүдийг тус албан тушаалд томилох эсэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулснаар гишүүд гар өргөн санал хураалтад оролцов. Улмаар Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нарыг УИХ-ын дэд даргаар сонгохыг чуулганы хуралдаанд оролцсон 110 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ.