Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Лу.Гантөмөр Эдийн засгийн хөгжлийн сайд болно
Төрийн ордонд 14 дэх удаагийн Монголын Эдийн засгийн форум үргэлжилж байна. Форум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр МАН, АН, ХҮН-ын дарга нар панелист хийж модератороор Си Эн Эн агентлагийн олон улсын сурвалжлагч…

Төрийн ордонд 14 дэх удаагийн Монголын Эдийн засгийн форум үргэлжилж байна. Форум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр МАН, АН, ХҮН-ын дарга нар панелист хийж модератороор Си Эн Эн агентлагийн олон улсын сурвалжлагч Ричард Кэст ажиллаж байна.
Тэгвэл сонгуулийн дараах Засгийн газраа эвсэн байгуулж буй талаарх гурван намын даргын хэлэлцүүлгийн үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Л.Гантөмөр дарга маань Эдийн засгийн хөгжлийн сайд болно. Ингээд хамтраад явна. Өнөөдөр би нэг зүйлийг мэдэгдье. Мөнхийн эвслийн засгийн газартай болно. Цаашид ийм байдлаар л ажиллана. Тэгвэл тогтвортой хөгжинө. Яг ХБНГУ шиг.
Дэлхийн аль ч улсад мажоритар тогтолцоо ажиллахгүй байгаа. Энэ тогтолцооны өөрчлөлтийг мэдэрч хийсэн эхний 10 улсын нэг ч болж магадгүй. Үүгээр бид дэлхийгээс биш дэлхий Монголоос суралцана" гэлээ.
Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүдийн 99 хувийн дэмжлэгээр Ерөнхий сайдаар баталсан бөгөөд наадмаас өмнө шинэ Засгийн газраа байгуулах учиртай. Энэ удаа гурван нам хамтран Засгийн газрыг бүрдүүлнэ. Ингэхдээ ХҮН нэг, АН сайдын найман суудал авахаар эрх баригч намтай тохироо хийсэн гэх мэдээлэл бий. Ямартай ч, АН-ын дарга Л.Гантөмөр Эдийн засгийн хөгжлийн сайд болох нь тодорхой бололтой.