DARDAS.MN

Нийгэм

Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох ажил 2022 онд эхэлсэн. Гэвч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан уг ажил хоёр жил гацсан. Тэгвэл уг замын…

Нийтэлсэн:

Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа

 “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох ажил 2022 онд эхэлсэн. Гэвч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан уг ажил хоёр жил гацсан. Тэгвэл уг замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээсэн юм.

Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа — зураг

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар тус байршилд ажиллаж, "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзан газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэн, авто замын ажлыг эхлүүлсэн юм.

Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа — зураг

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон 0.6 км авто замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай.  Мөн ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Энэ сарын 10-ны өдөр тус замын хөдөлгөөнийг нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гэрэлтүүлгийн ажил үргэлжилж байна.

Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа — зураг

Ээрмэлийн гудамжны авто зам ашиглалтад орсноор өглөө, оройн оргил ачааллын үед Туул голын гудамжнаас Зайсангийн гудамж руу зүүн гар тийш эргэх хөдөлгөөн багасаж, ХААИС-ийн уулзвар чиглэлээс Зайсангийн гудамжаар Чингисийн өргөн чөлөө рүү зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болох нь багасах юм. Мөн Туул голын гудамжнаас Чингисийн өргөн чөлөө рүү зорчих иргэд Ээрмэлийн гудамжаар зорчиж, Ази-Фарм эмийн сангийн гурван замын уулзварын огтлолцлын цэг багасаж, хөдөлгөөний аюулгүй байдалд үзүүлэх эерэг нөлөө нэмэгдэхийг ЗХУТ-ийн мэргэжилтнүүд хэлж байв.

Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30