DARDAS.MN

Нийгэм

ТЭЦ 2-оос 19 дүгээр сургууль хүртэл дулааны шугамыг өргөтгөж байна

ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг 500 мм голчтой болгон 980 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер…

Нийтэлсэн:

ТЭЦ 2-оос 19 дүгээр сургууль хүртэл дулааны шугамыг өргөтгөж байна

ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг 500 мм голчтой болгон 980 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Тэрбээр, “ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг өргөтгөн шинэчилснээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах айлууд дулаанаар тэжээгдэнэ. Мөн тус байршилд хонгилын систем нэвтрүүлж буй. Энэ нь хүн болон жижиг оврын техник дотор нь ажиллах бололцоог бүрдүүлж байгаа. Дулааны шугамын шинэчлэлтийн ажил нь гэр хорооллыг утаагүй болгоход томоохон ач тустай юм” хэмээв. 

Дулааны сүлжээ ХХК-ийн Дэлхийн банк Улаанбаатар хотын тархмал эх үүсвэрийн төслийн нэгжийн дарга Д.Баяртогтох: 

-Энэ шугам нь 1961 онд ашиглалтад орсон. Өмнө нь хэсэгчилсэн засварууд хийгдэж байсан харин иж бүрэн шинэчлэлт хийгээгүй.  Энэ удаагийн шинэчлэлт хийгдсэнээр Толгойт дэд төв, хотын баруун талын орчмын барилга, орон сууцны хорооллуудыг дулаанаар хангах юм. Мөн дулаан болон хүйтэн усны шугам давхар шинэчлэгдэж байгаа юм. 

ТЭЦ 2-оос 19 дүгээр сургууль хүртэл дулааны шугамыг өргөтгөж байна — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30