DARDAS.MN

Нийгэм

Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татаж байна

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчим, төв замын хойгуур Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд…

Нийтэлсэн:

Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татаж байна

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчим, төв замын хойгуур Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татаж байна — зураг

Тэрбээр Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн орон сууц нэмэгдэж буйтай холбоотойгоор усны хүрэлцээ, дулаан цахилгаан дутмаг болж буй. Үүнтэй уялдуулж уг байршилд хос дулааны шугамыг шинээр угсарч байна. Шугам хоолойн шинэчлэлтийн ажил 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд халаалтын улирал буюу есдүгээр сараас өмнө ашиглалтад оруулахаар 24 цагаар ажиллаж байгаа. Уг 60 Гкал/цаг хүчин чадалтай дулааны шугам нь Баянзүрх дүүргийн бага чадлын уурын зуух болон гэр хорооллын айл өрхийг дулаанаар хангана. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах замаар утааг багасгахын тулд эхлээд дэд бүтцийг нь шийдэж байгаа гэдгийг онцолж байв.   

Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татаж байна — зураг

Улаанбаатар дулааны шугам сүлжээний инженер С.Мөнхбаяр:

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 400 мм голчтой хос хоёр шугамыг шинээр татаж буй. Амгалан дулааны станцын зүүн талаас Улиастайн гүүр хүртэл 1.5 км дулааны шугамын ажил үргэлжилж байна. Тухайн шугам нь халаалтын зуух ашигладаг айл өрхүүд болон шинэ төлөвлөлтийн бүсүүдийг дулаанаар хангах юм. 

Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татаж байна — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30