DARDAS.MN

Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн гурван байршлын авто замыг засахаар төлөвлөжээ

Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ ондоо багтааж хийнэ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхантай хамт тус…

Нийтэлсэн:

Сонгинохайрхан дүүргийн гурван байршлын авто замыг засахаар төлөвлөжээ

Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ ондоо багтааж хийнэ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Бид Улаанбаатар хотын бондыг анх удаа босгож, 150 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэлэлтийн ажилд зориулахаар болсон. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр: 

Сонгинохайрхан дүүргийн гурван байршлын авто замыг засахаар төлөвлөжээ — зураг

-Өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хот анх удаа бонд босгосон. Тус бондын санхүүжилтээс 150 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэлэлтийн ажилд зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт эхний ээлжид гурван байршлын 20 км гаруй замд ээлжит их болон урсгал засвар хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал, тус дүүргийн 4, 5 дугаар хороо, дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ ондоо багтааж хийнэ. 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат:

Сонгинохайрхан дүүргийн гурван байршлын авто замыг засахаар төлөвлөжээ — зураг

-Толгойтын замаас Үйлдвэрчний зам руу холбогдож буй тус 2.4 км замыг анх 2011 онд ашиглалтад оруулж байсан. Түүнээс хойш ээлжит болон их засварын ажил огт хийгдээгүй. Зөвхөн сүүлийн жилүүдэд нийслэлийн Замын хөгжлийн газраас нүхэн эвдрэлийг засах буюу урсгал засварыг хийсэн. Гэвч асфальтбетон хучилттай замын ээлжит засвар хийх стандартын хугацаа нь зургаан жил байдаг. Иймд тус замд зайлшгүй ээлжит их засвар шинэчлэлтийн ажил хийх шаардлагатай байна.

Сонгинохайрхан дүүргийн гурван байршлын авто замыг засахаар төлөвлөжээ — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30