DARDAS.MN

Нийгэм

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайг 2020 оноос хэсэгчлэн хааж, одоогоор 27 га талбайг нөхөн сэргээгээд байна. 2009 онд байгуулсан тус хогийн цэгт нийслэлд…

Нийтэлсэн:

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайг 2020 оноос хэсэгчлэн хааж, одоогоор 27 га талбайг нөхөн сэргээгээд байна.

2009 онд байгуулсан тус хогийн цэгт нийслэлд үүсэж буй хог хаягдлын 60 орчим хувийг төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдаг. Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Г.Индарьяа, “Нөхөн сэргээх талбайд метан хийг саармагжуулж байгаа. Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, эх үүсвэр дээр нь ангилсан хог хаягдлыг боловсруулна. Ингэснээр дарж боловсруулах хог хаягдлын хэмжээ буурна” гэсэн юм.

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлээ — зураг

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих ажлыг төлөвлөөд, хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн чуулга уулзалтын үеэр хогийн менежментийн асуудлаар гадаадын хоёр байгууллага хотын хогийн менежмент дээр төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хамтарч ажиллах санамж бичиж байгуулсан. Ажлын баг байгуулаад байгаа. Энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдсэн учир ТЭЗҮ-ээ боловсруулаад, хэрэгжүүлэх боломжтой” хэмээв.

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30