Нийгэм
Маргааш халуун ус хязгаарлах байршлууд
Жил бүр дулааны шугам, хоолойг засварлах, шинэчлэх журмаар тодорхой байршлуудад халуун ус хязгаарладаг. Энэ жилийн дулааны шугам, хоолойн засвар тавдугаар сараас хойш үргэлжилж байна. "УБДС" ТӨХК-аас мэдээлснээр, ирэх…

Жил бүр дулааны шугам, хоолойг засварлах, шинэчлэх журмаар тодорхой байршлуудад халуун ус хязгаарладаг. Энэ жилийн дулааны шугам, хоолойн засвар тавдугаар сараас хойш үргэлжилж байна. "УБДС" ТӨХК-аас мэдээлснээр, ирэх Даваа гариг буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд 14 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарлана. Тодруулбал:
- Солонгос улсын ЭСЯ орчим
- Жаргалан, Нархан, Оддын хотхон орчим
- Дүнжингарав хороолол орчим
- Маршал таун хотхон орчим
- Ривер гарден хороолол орчим
- Их тэнгэр цогцолбор орчим
- Олимп, Баян Монгол хорооллоос 13 дугаар хороолол орчим
- Нарантуул захаас Баянзүрх дүүрэг орчим
- Цэргийн эмнэлэг орчим
- Баганат өргөө хороолол орчим
- Хууль сахиулах их сургууль орчим
- Алтан тэвш хороолол орчим
- Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн шинэ байр орчим
- Амгалан орчим
Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтой юм.