DARDAS.MN

Нийгэм

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл эхэллээ

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр /2024.07.29/ эхэллээ. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар 2024 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын дээд боловсролын сургалтын…

Нийтэлсэн:

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл эхэллээ

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр /2024.07.29/ эхэллээ. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар 2024 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох “Монгол хэл, бичгийн шалгалт” 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 10:00-11:40 цагт зохион байгуулагдсан.Тус шалгалтын дүн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд гарч Боловсролын үнэлгээний төвийн цахим системд байршсан ч, зарим сурагчдын зүгээс шалгалтын дүнд санал нийлэхгүй гэх асуудал үүссэн. Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр 5300 гаруй сурагч “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан билээ.

Боловсролын үнэлгээний төвийн, элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодруулснаар "Энэ удаагийн “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд нийт шалгуулагчдын 16.2 хувь буюу 5389 сурагч босго оноогоо хангаж чадаагүй.

Эдгээр хүүхдүүд наймдугаар сарын 17-нд дахин шалгалтад хамрагдах боломжтой.

Бүх сурагч дахин шалгалтад орох байх гэж бодож байна. Сурагчдын хувьд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ч шалгалтдаа ирдэггүй тохиолдол их байдаг учир сурагчид заавал өөрсдөө бүртгүүлэх шаардлага тулгардаг" гэв.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30