DARDAS.MN

Спорт

Монголын баг тамирчид өнөөдөр  медалийн төлөө өрсөлдөнө

Монголын баг тамирчид өнөөдөр медалийн төлөө өрсөлдөнө. ЖҮДО – 16:00 цаг Эмэгтэй -78 кг О.Хүслэн эхний тойрогтоо Эквадорын Чала Ванессатай барилдана. Хэрэв ялвал Израилийн Инбар Ланиртай татамид гарна. Эрэгтэй -100 кг…

Нийтэлсэн:

Монголын баг тамирчид өнөөдөр  медалийн төлөө өрсөлдөнө

 Монголын баг тамирчид өнөөдөр  медалийн төлөө өрсөлдөнө. 

ЖҮДО – 16:00 цаг

  • Эмэгтэй -78 кг

О.Хүслэн эхний тойрогтоо Эквадорын Чала Ванессатай барилдана. Хэрэв ялвал Израилийн Инбар Ланиртай татамид гарна.

  • Эрэгтэй -100 кг

Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Израилийн Петер Пальчиктай учраа таарав. Эхний тойрогтоо чанга өрсөлдөгчтэй барилдахаар болжээ.

БАЙТ ХАРВАА – 15:30 цаг

  • Б.Отгонболд эрэгтэйчүүдийн ганцаарилсан төрлийн эхний харваагаа Мексикийн Матиас Грандегийн эсрэг хийнэ.

БОКС – 23:00 цаг

  • М.Энхжаргал хүрэл медалийн төлөөх тулааныг Туркийн Хатиче Акбашийн эсрэг хийнэ. Хоёр боксчны хэн ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарна.

БУУДЛАГА – 18:00 цаг

  • О.Есүгэний хувьд эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын буудлагад өрсөлдөнө.