DARDAS.MN

Нийгэм

Монгол, Хонгконгийн уран бүтээлчид хамтран нэгэн тайзнаа тоглолоо

БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 75 жилийн ой энэ жил тохиож буй. Тус ойг тохиолдуулан БНХАУ-ын онцгой бүс болох Хонгконгийн Үйлдвэрчний эвлэлийн харьяа Ажилчдын клубын уран бүтээлчид манай…

Нийтэлсэн:

Монгол, Хонгконгийн уран бүтээлчид хамтран нэгэн тайзнаа тоглолоо

БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 75 жилийн ой энэ жил тохиож буй. Тус ойг тохиолдуулан БНХАУ-ын онцгой бүс болох Хонгконгийн Үйлдвэрчний эвлэлийн харьяа Ажилчдын клубын уран бүтээлчид манай оронд хүрэлцэн ирж өөрсдийн уран бүтээлийн дээжээс манай орны үзэгчдэд толилууллаа.

Өдгөө 60 жилийн түүхтэй уг клубын уран бүтээлчид өчигдөр “Улаанбаатар” театрын уран бүтээлчидтэй хамтран тус театрын тайзнаа хамтран уран бүтээлээ үзэгчдэд толилуулсан бөгөөд тоглолтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нээж үг хэлсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн Хонгконгийн уран бүтээлчдийн тоглолт бол манай байгууллагын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашдаа олон уран бүтээл дээр хамтран ажиллахдаа итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Тоглолтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан ёсны нийгмийн сүлжээний хуудас болон Хонгконгийн Ажилчдын клубын нийгмийн сүлжээний хуудсаар нэгэн зэрэг шууд дамжуулан хоёр улсын иргэдэд үзүүлсэн билээ.

Монгол, Хонгконгийн уран бүтээлчид хамтран нэгэн тайзнаа тоглолоо — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30