DARDAS.MN

Нийгэм

"Сэлэнгэ-2024" хээрийн сургуулилт эхэллээ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 онд “Дархан”…

Нийтэлсэн:

"Сэлэнгэ-2024" хээрийн сургуулилт эхэллээ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 онд “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэйгээр хоёр улсын нутагт ээлжлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн.

Энэ удаагийн сургууль Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн наймдугаар сарын 18-26-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

“Сэлэнгэ” сургууль нь хоёр улсын найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, зэвсэглэл-техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, сургуульд оролцож буй бие бүрэлдэхүүний ёс суртахуун, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой юм.

Тус сургуулийн нэр хүнд, цар хүрээ өргөжин, шинэ агуулгаар баяжиж, бие бүрэллдэхүүний мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага, үүрэг гүйцэтгэх чадавх жилээс жилд улам бүр өсөн нэмэгдсээр байгаа нь хоёр улсын хамтын ажиллагааны бодит үр дүн юм.

Энэ удаагий сургуулиар Монгол Улс, ОХУ-ын хамтарсан цэргийн багууд анх удаагаа бүх төрөл мэргэжлийн цэргүүдийг оролцуулан жижиг бүлгийн хот доторх байлдааны ажиллагааг явуулж байгаагаарай онцлог юм.

"Сэлэнгэ-2024" хээрийн сургуулилт эхэллээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30